Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, Монгол Улсын хүртэх ашиг, боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. 0O7A0474 Монголын талаас уг төсөл нь эдийн засаг, нийгмийн бодит хөгжил, шинэчлэлийг дэмжих стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэж, төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгах чиглэлд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. 008A5276 Оросын талаас төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад байгалийн хийг ахуйн хэрэглээ, айл өрхийн халаалт, тээвэр, цахилгаан станцуудын түлшинд ашиглах бодит боломж бүрдэхийг онцлон тэмдэглэв. 008A5260 Тус төсөл нь эдийн засгийн өндөр өгөөжтэйгээс гадна Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, шинээр ажлын байр бий болгох зэрэг нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх стратегийн ач холбогдолтой гэж талууд үзэж байна.

008A5162%20 %20Copy

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.