М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Үйлдвэрийн хаягдал усыг "Амгалан" ДЦС технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэлжээ
[su_quote]Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа Амгалан дулааны станц ТӨХК технологийн хэрэгцээндээ М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэлжээ.[/su_quote]

Ингэснээр Амгалан Дулааны Станц ТӨХК нь төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл нэвтрүүлсэн анхны станц болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал тохиож байна. Энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр Дэлхийн Банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг” нь 2020-2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, дулааны станцын технологийн хэрэгцээнд тус компанийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах боломжтой болохыг баталгаажуулан тогтоож байжээ.

Амгалан дулааны станц ТӨХК нь Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг эх үүсвэр бөгөөд 9-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны хооронд М-Си-Эс Кока-Кола ХХК-аас технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авах юм.
УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРТ НОГООН ШИЙДЭЛ НЭВТРҮҮЛСЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОЖ БАЙНА


Уг төслийн ТЭЗҮ боловсруулах зардлыг БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлэлийн сангаас санхүүжүүлсэн бол, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэл гаргаж, бүрэн санхүүжүүлсэн бөгөөд улсын төсвөөс зардал гараагүй болохыг онцлон хэлэх нь зүйтэй.

Улаанбаатарчууд суурин амьдралд шилжсэнээс хойш түүхэндээ анх удаа хаягдал усыг эргэлтэд оруулж, бидний амьдралд шинэ хуудас нээгдлээ. Тиймээс миний хувьд өнөөдөр шинэхэн хүүгээ өлгийдөн авч буй аав шиг баярлаж байна.
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав:

Миний бие Дэлхийн банкны дэргэдэх “2030 Усны нөөцийн бүлэг”-ийн ажлын зөвлөлд есөн жилийн хугацаанд ажилласан. Өнөөдөр Улаанбаатар хотын зүүн бүсийн дулаан хангамжид усны асуудал чухал байгаа энэ цаг үед хувийн хэвшил нь манлайлж, төр нь дэмжлэг үзүүлэх жишгээр төр хувийн хэвшлийн нэгэн жишгийг бид тогтоож чадлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.