Д.Ганбат: “Харбины сонсгол” зохион байгуулах түр хороог дэмжүүлэхгүй байхын тулд олон лобби энд тэнд хийж байна
[su_quote]Харбины гэрээн талаар Д.Ганбат мэдээлэл өглөө.[/su_quote]
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Харбины гэрээг ард түмнийхээ мэдэх эрхийг хангаж, мэдээллийг нээлттэй болгох үүднээс 40 гишүүн гарын үсэг зураад өргөн мэдүүлсэн. Эдийн засгийн байнгын хороогоор ороод дэмжигдсэн байгаа.
Түр хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдана.
Өчигдөрхөн ихэнхи гишүүд дэмжихээ илэрхийлээд явж байсан бол өнөөдрийн хувьд түр хороог битгий дэмж гэсэн яриа маш их явж байна. Оюу толгойн гэрээн дээр харахад тухай үед нь хараад засаж сайжруулаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал арай өөр байх байлаа.
Харбины гэрээг байгуулаад 1 жил болж байна. Одоо сайн, мууг нь шалгаад, засаж сайжруулах зүйл байвал одоо л засах хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.