Ж.Баярмаа: “Харбины сонсгол”-ыг явуулахгүй байх сонирхолтой хүмүүс их байна
[su_quote]Харбины гэрээн талаар Ж.Баярмаа мэдээлэл өглөө.[/su_quote]
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Харбины хэлэлцээрийн хүрээнд 3 гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Төмөр замын гэрээ, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, хүчин чадал нэмэгдүүлэх буюу олборлолт нь дээр хамтрах гэрээ.
“Харбины сонсгол”-ыг явуулахгүй байх сонирхолтой хүмүүс их байна. Тийм ч учраас төмөр замыг гацаах гэж байгаа мэт ухуулгыг ихээр хийж байна. Бид төмөр замын холболтыг гацаах шаардлага байхгүй эсрэгээрээ дэмжиж байгаа.
Төмөр зам холболтын зардлыг Монголын тал 100% хариуцаж байгаа. Ойролцоогоор 1 их наяд төгрөгөө хил холбох ажлыг хийнэ.
Хил холболтын ажлаар далимдуулж нүүрсээ хямд өгч байна уу гэсэн иргэдийн дунд үүссэн хардалтыг тайлах үүднээс түр хороо байгуулж хянан, шалгах ажил хийх гэж байгаа юм.
Нэг тонн дээр 10 доллар нэмэхэд л 10 их наяд төгрөг Монгол Улсад орж ирэх боломжтой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.