Ч.Номин: Английн хөлбөмбөгийн Фүллхэм багаар дамжуулж 200 сая гаруй хүнд монголыг сурталчилсан

Ч.Номин: Английн хөлбөмбөгийн Фүллхэм багаар дамжуулж 200 сая гаруй хүнд монголыг сурталчилсан

Ч.Номин:

Бичлэг үзэх:

Өнөөдрийн байдлаар Фүллхам багаар дамжуулаад 215 сая хүн хүрсэн байгаа. Энэ нь нэг сайд амаараа хэлээд байгаа зүйл биш олон улсын судалгаагаар гарсан тоо юм.

Та бүхэн "Physical asia" шоунаас харсан спортоор дамжуулж яаж хүмүүс хүрч болдог гэдгийг бүгд харлаа. Преймер лигийг 4 тэрбум хүн үздэг. Фүллхам баг нь лигийнхээ топ-10 багт багтдаг. Багийн тамирчид нь дангаараа 65-70 сая дагагчтай учраас бид олон хүнд хүрч чадаж байгаа.

Урлаг спортоор дамжуулж улс орон болгон өөрсдийгөө сурталчилдаг. Илүү том багтай хамтарч ажиллахыг хүссэн боловч хамгийн багадаа 10-30 сая доллар байсан. Фүллхэм багтаа хамгийн бага бөгөөд хамгийн үр дүнтэй 215 сая хүнд хүргэж ажилласан.

Энэ хийсэн ажлын үр дүнд аялал жуулчлал илүү тэлж 1,6 тэрбум төгрөгийн эргэлт бий болсон.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.