Б.Энхбаяр: Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж байгаа

Б.Энхбаяр: Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж байгаа

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар яллагдагчаар татсан талаар өнгөрсөн 10-р сард прокурорын байгууллагаас мэдээлж байсан.

Өмнөх мэдээг эндээс үзнэ үү.

Тэгвэл энэ хэрэг ямар шатандаа яваа талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр  "Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, прокурорын хяналт дор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Би сарын өмнө энэ индер дээрээс мэдээлэл хийхдээ тухайн шалгагдаж байгаа хэргийн хавтаст хэрэгт байхгүй мэдээлэл хийсэн шүү. Тиймээс би нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн" гэсэн юм.

Яриаг үзэх линк.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай холбоотой хэрэг 2 сар орчим шалгагдсаар байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.