А.Бат-Эрдэнэ: Элчин сайдуудын мэргэжлийн бус авлигын томилолт гаарсан
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хөгжлийн эрхийн хэлстийн дарга А.Бат-Эрдэнэ Элчин сайд нарын томилгооны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр,
-Дипломат албанд 35 жил зүтгэлээ. Дипломат ёс жаяг дэг журам дүрэм протокол их нарийн. Хүсэлт тавьсан хүн бүртэй уулздаггүй. Тухайн хүний намтарыг судалж шийднэ. Элчин сайд нар хамаагүй арын хаалгаар томилогдсон жич: сумын даргатай доод албан тушаалтнаа уулзуулна. Ялангуяа том гүрний яамдын сайд жижиг улсын Ээлчин сайдыг тэр бүр тоож уулзахгүй. Дэд сайд, газрын дарга л уулзана.
Энэ протоколыг манайхан үгүйсгэж элдэв хүнийг Элчин сайдаар томилоод удаж байна.
Энэ хэрээр Монголын гадаад дархлаа алдагдаж, эх орны эрх ашиг сонирхол асар их хохирч байна. Миний мэдэх Дүгэрсүрэн Гомбосүрэн сайдын үед Монгол Улсын гадаад харилцааг "Алтан аргамж" гэж үнэлэн хүндэлж, эн тэргүүнд анхаарал тавьж, дипломатуудын шалгуур их өндөр байсан. Түүнээс хойш үе үеийн төр засаг Гадаад яамыг улс төржүүлж самарсан хэвээр.
Мэргэжлийн бус авлигын томилолт гаарсан. Гадаад яам, ЭСЯ-уудын боловсон хүчний чадавхи эрс дордсон. Англи хэлтэй оронд англи хэл сурах гэсэн хүмүүс томилдог ч гэх шиг...
Нэлээд ЭСЯ улс төрчдийн жуулчны бааз, амралт сувилал эмчилгээ үйлчилгээний цэг болсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улс алтан аргамжаа алдсан гэж би хувьдаа боддог болсон, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.