Ховд аймгийн иргэнээс коронавирус илэрч, зам хаажээ
Ховд аймгийн иргэн Д-ийн шинжилгээ эерэг гарчээ. Үүнээс үүдэн өчигдөр/2020.05.01/ Ховд аймгийн онцгой комисс хуралдаж 4 чиглэлд постууд гаргаж, аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаажээ.
Тухайн иргэн Бельги улсаас 2020.03.08-нд Монгол улсад ирсэн бөгөөд 2020.03.29-нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос 2020.04.12-нд автобусаар УБ хотруу явсан байна. Одоо [Tweet "ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдсан бөгөөд 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг(+) гарчээ."] Одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийж байна.Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батлах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.