С.Наранцогт: Өмнө нь төсөв мөнгөний буруу бодлогоос болж инфляци, эдийн засгийн өсөлт хөөсөрсөн. Энэ үнэнийг нь хэлэх ёстой

С.Наранцогт: Өмнө нь төсөв мөнгөний буруу бодлогоос болж инфляци, эдийн засгийн өсөлт хөөсөрсөн. Энэ үнэнийг нь хэлэх ёстой
[su_quote]Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт тайлбар хийлээ.[/su_quote]

С.Наранцогт:

Бичлэг үзэх:

Инфляцыг бууруулах нь Монгол банкны үндсэн мандат, хуулиар хүлээсэн үүрэг. Үүнд төсөв мөнгөний бодлогыг уялдуулж, бодит хөрс нь дээр буулгаж энийгээ тогтвортой хадгалах замаар инфляцыг хадгалах ёстой.

Бид нар өмнө нь явуулсан төсөв мөнгөний бодлогоос болж инфляц, мөнгөний зах зээл хөөсрөлтэй байна. Эдийн засгийн өсөлт ч мөн хөөсрөлттэй байна. Үүний төлбөр нь  өөрөө 7 их наядын ихэнх өр нь байна.

Бид нарын төлбөрийн тэнцэл 10-р сарын байдлаар урсгал дансны алдагдал 1.8 тэрбум доллар байна. Өөрөөр хэлбэл экспортолж байгаагаасаа илүү хэрэглээд байна гэсэн үг.

Энэ алдагдлаа нөхөхийн тулд гаднаас эх үүсвэр зээлээд тэрийгээ ашиглаж импортын хэрэгцээгээ хангах юм.

Сонсголын хүрээнд хоёр чиглэлээр шууд бусаар бодлогын дэмжлэг үзүүлж засгийн газар дээр ажиллана гэдгийг хэлсэн. Монголбанк олон жилийн турш ипотекийн зээлийг мөнгө хэвлэх журмаар санхүүжүүлж ирсэн. Гэхдээ одоо Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлж зорилтот бүлэгт шилжүүлж ажиллана. Нөгөө талд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гадна макро эдийн засгийн тогтвортой байдлын зөвлөлийг бий болгоно. Тэрний хүрээнд мөнгө хэвлэх биш бодлогын болоод санхүүгийн дэд бүтцийг дэмжих замаар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллана.

Бусад төсвийн болоод хагас төсвийн үйл ажиллагааг огт хэрэгжүүлэхгүй.

Гадны банкыг орж ирэхийг хямд эх үүсвэр, шинэ технологи, сайн засаглал, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх гэдэг утгаар би дэмжиж байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.