Арбитрын шүүхээс “Оюу Толгой” компанийн 66 хувийн хувьцаанд гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэр гарчээ
Арбитрын шүүхээс “Оюу Толгой” компанийн 66 хувийн хувьцаанд гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэр гарчээ УИХ-ын Түр хорооноос Оюутолгойн асуудлаар явуулсан сонсголын үеэр “Рио Тинто” гурпп болон “Оюу Толгой” компанийг ОХУ-ын арбитрын шүүхэд өгсөн талаар мэдээлэл цацагдсан.
“Рио Тинто” групп болон МКПАО «ОК РУСАЛ»-ын хооронд ашиг хуваарилахтай холбоотой маргаан “Оюутолгой” ХХК гуравдагч этгээдээр татагдсан байгаа юм. Тэгвэл энэ сарын 11-нд ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүх шийдвэрээ гаргажээ.


Арбитрын шүүхийн шийдвэрт “Оюутолгой” ХХК-тай холбоотой ноцтой гэмээр зүйл дурдагджээ. Шүүхийн шийдвэрийг энд товчлон сийрүүлье. “Нэхэмжлэгч МКПАО “ОК РУСАЛ”-д “Рио Тинто” группээс 1 278 518 878 буюу нэг тэрбум хоёр зуун далан найман сая ам.долларын хохирлыг гаргуулсугай.
Хохирлыг барагдуулах зорилгоор “Оюу Толгой” ХХК-ийн (Монгол Улсын хуулийн этгээд) дүрмийн сангийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсугай.
Энэхүү шийдвэрийг гаргасан өдрөөс хойш нэг сарын дотор Арван гуравдугаар арбитрын давж заалдах шатны шүүхэд давж заалдаж болно” хэмээн дурджээ. Ямартай ч ОХУ-ын арбитрын шүүхээс Оюутолгой ордыг ашиглаж байгаа “Рио Тинто” групп болон “Оюу Толгой” ХХК-иас хохирол барагдуулах шийдвэр гарчээ.
Арбитрын шүүхэд гуравдагч этгээдээр дуудагдсан “Оюу Толгой” ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албан гүйцэтгэх ажиллагаа явуулах талаарх шийдвэр. Шүүхийн энэ шийдвэр 12-р сарын 11-нд олон нийтэд мэдээлэгджээ.
ОХУ-ын “Русал” гэх компанитай үүсгэсэн “Рио Тинто”-гийн маргаан Оросын хуулиар шийдэгдэхэд “Оюу Толгой” ХХК яагаад холбогдсон, тус компанийн 66 хувийн хувьцаанд гүйцэтгэх ажиллагаа явуулах болсон зэрэг нь Монгол Улсад хамаатай болж таарна.
Нийт 1.2 тэрбум ам.долларын хохирол барагдуулах тухай шүүхийн энэ шийдвэрт “Оюу Толгой” ХХК холбогдсон учраас Монгол Улсын эрх ашиг тодорхой хэмжээгээр хөндөгдөнө. “Рио Тинто” болоод “Оюу Толгой” ХХК арбитрын шүүх дээр юу болоод байгаа талаар Монгол Улс, монголчуудад албан ёсны тайлбар өгөх ёстой гэдгийг шинжээчид сануулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.