Төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж явдгийг болиулах өргөдөлд ердөө 6285 иргэн гарын үсэг зуржээ

Төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж явдгийг болиулах өргөдөлд ердөө 6285 иргэн гарын үсэг зуржээ

Иргэн А.Пүрэврагчаа санаачлан төрийн өндөр албан тушаалтнууд зам хааж хөдөлгөөнийг хааж, замын хөдөлгөөнд оролцож байгааг болиулах нийтийн өргөдлийг санаачилжээ. Гэвч уг өргөдлийн хугацаа дуусахад нэг хоног үлдэж байгаа ч ердөө 6285 иргэн л дэмжиж, гарын үсгээ зуржээ.

Тэрээр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй.

Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна гэжээ.

Цахим өргөдлийг дэмжиж нэг сарын дотор 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд хууль санаачлах нөхцөл бүрддэг юм.

Хэрэв та бүхэн дээрх санаачлагыг дэмжиж гарын үсэг зурахыг хүсвэл https://petition.parliament.mn/Detail?id=dba0759b-73dc-431f-8675-2192486db939 линк дээр дарж, саналаа өгөх боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.