Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг энэ сарын 4-ний өдөр хэлэлцүүллээ

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг энэ сарын 4-ний өдөр хэлэлцүүллээ
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 3-14-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн 50 дугаар хуралдаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан Засгийн газрын төлөөлөгчдийн баг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг энэ сарын 4-ний өдөр хэлэлцүүллээ.
575186091 1238785041612462 3221327920489379711 n 300x159
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл багтсан.
576920464 1238785034945796 4976737223664554898 n 300x140
Хуралдааны үеэр Ажлын албаны дарга Л.Нямгэрэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улсуудаас тавьсан ЛГБТКИ+ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.