Д.Цогтбаатар: Эрүүгийн хуулиас гүтгэх буюу “гүтгэх” гэх заалтыг хасах нь зөв

Д.Цогтбаатар: Эрүүгийн хуулиас гүтгэх буюу “гүтгэх” гэх заалтыг хасах нь зөв

Эрүүгийн хуулийн 13.14 "Худал мэдээлэл тараах" гэсэн заалт түдгэлзсэнтэй холбоотойгоор Д.Цогтбаатараас тодруулга авлаа.

Д.Цогтбаатар:

Бичлэг үзэх:

Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй би санал нэг байна. Хүнийг эрхийг хамгаална гэдэгт хүн гүтгүүлэхээс ч хамгаалагдсан байх ёстой. Энэ нь сүүлдээ хууль хэрэглээнийхээ явцад байгууллагууд өөрийн нэр хүндэд халдлаа гэдэг асуудал гаргаж ирээд тэрийгээ хамгаалуулах гээд явж байгаа нь ёстой болохгүй.

Хүн огт худал мэдээлэл тараагаад явах нь хуулиар зөвшөөрөгдөж болохгүй зүйл. Гэхдээ төрийн байгууллагууд энийг ашиглаад өөрөө ард нь үлдэнэ гэж байхгүй. Хүмүүс мэдээллээ шууд гүтгэхгүйгээр надад ингэж бодох үндэслэл байна гээд асуудлаа тодорхой тавиад явах эрх нь нээлттэй юм. Үүнийг шууд намайг гүтгэлээ гэх байдлаар ашиглаж байвал энэ хуулийг зогсоох нь зөв.

Төрийн байгууллагууд ирж буй хариуцлагын асуудал энгийн иргэдээс өндөр байх ёстой.

Иргэд татвар авч чадахгүй, төр иргэдээс татвар авч байгаа. Тэр хэмжээгээр хариуцлагаа илүү хүлээх хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.