Ж.Одбаяр: Аав нь хог ачдаг ажил хийдэг учраас би охиддоо хог битгий хая, хогоо бөөгнүүл гэж хэлдэг

Ж.Одбаяр: Аав нь хог ачдаг ажил хийдэг учраас би охиддоо хог битгий хая, хогоо бөөгнүүл гэж хэлдэг

[su_quote]Та бидний амьдарч буй нийгмийг цэвэрхэн байлгах гэж цаг наргүй ажилладаг Налайх дүүргийн “хог ачдаг” залуус дээр очиж сурвалжилга бэлтгэлээ.[/su_quote]

Жолооч Ж.Одбаяр:

Бичлэг үзэх:

Миний охидууд намайг ямар их хичээдгийг мэднэ. Аав нь хог ачдаг ажил хийдэг учраас би охиддоо хог битгий хая, хогоо бөөгнүүл гэж хэлдэг.

Хогоо шуудайлахгүй хаяснаас хажуу айлын хашаа руу хог нь хийсэж ордог. Шаардлага тавихаар урдаас эсэргүүцэж маргалдах, зодолдох ч үе байна. Тийм асуудал гаргахгүй тулд ахаа эгчээ гээд л аргын олно доо.

Ажлаа хийж дуусаад цэвэрхэн орчин харахад хамгийн бахархалтай байдаг.

Хогоо ачихдаа лааз ундааны савнуудыг нь ялгаж ачаад орой буухдаа тушаагаад хүүхдүүддээ амттай юмыг нь аваад очдог.

Иргэн:

Өвлийн хүйтэнд ч зуны халуунд ч ирээд хогоо ачаад явж байгаа залуусын хүчинд хогондоо дарагдахгүй сайхан байна. Эдгээр залуустаа маш их баярлаж явдаг. Манай хорооныхон сар болгон тогтмол хогоо ачдаг болохоор хоггүй байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.