ТҮК-ний ажилтан: Айлууд хогоо шуудайлж хаявал ачихад арай амар байдаг

ТҮК-ний ажилтан: Айлууд хогоо шуудайлж хаявал ачихад арай амар байдаг

[su_quote]Та бидний амьдарч буй нийгмийг цэвэрхэн байлгах гэж цаг наргүй ажилладаг Налайх дүүргийн “хог ачдаг” залуус дээр очиж сурвалжилга бэлтгэлээ.[/su_quote]

ТҮК-ний ажилтан:

Бичлэг үзэх:

Иргэд хогоо шуудайлаад хаявал хог нь хийсэхгүй, ачиж  байгаа бидэнд ачихад амар, хурдан байдаг.

Нүүрснийхээ шуудайнд хийгээд хаях нь илүү тохиромжтой.

ТҮК-ний ажилтан н.Сайнбаяр:

Би энэ ажилд ороод 2 жил болж байна. Энэ ажил маань цалин боломжийн, хийгээд сурсан болохоор амар байдаг. Нийт айлуудын 40 хувь нь хогоо шуудайлж байна.

Хогоо шуудайлаад хаяарай гэхэд иргэд янз бүрээр л хүлээж авдаг. Зарим нь за ойлголоо гэхэд, зарим нь бид өөрсдөө мэдэж байна гэдэг.

Хаврын салхитай үед үнс, хог хийсээд жаахан хүндрэлтэй байдаг бусдаар  хэцүү зүйл байхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.