Иргэд: Хэсгийн ахлагч гэж хүнийг огт мэдэхгүй, ирж ч байгаагүй
[su_quote]Монгол Улсын хэмжээнд нийт 1960 гаруй хэсгийн ахлагч гэрээтээр ажиллаж байна. Тэдгээр хэсгийн ахлагч нарын 1 жилийн төсөв нь 48 тэрбум төгрөг байна.[/su_quote]
Хэсгийн ахлагч нар нь зөвхөн МАН-ын талд ажилладаг, тэдний сонгуулийн ажлыг л хийдэг хүмүүс. Үндсэн хуульд байхгүй ийм нэгж зохиож түүндээ жил бүр их хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай гэж үзэн АН-ын гишүүд хэсгийн ахлагч нарын орон тоог хасаж төсөв хэмнэх ёстой гэж үзэж байгаа юм.
Улмаар УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болжээ.
Рекорд.мн уг асуудлаар Налайх дүүргээс сурвалжилга бэлтгэлээ.
Налайх дүүргийн 3-р хороонд очиж хэсгийн ахлагч нараас ажил үүргийн талаар мэдээлэл авах гэсэн ч яриа өгөхөөс татгазсан юм. Мөн 5-р хорооны хэсгийн ахлагч нар малын тоонд явсан гэх шалтгаанаар эзэнгүй байлаа.
Харин Налайх дүүрэгт 5-10 жил амьдарч байгаа иргэдээс тодруулахад хэсгийн ахлагчаа ямар хүн байдгийг огт танихгүй, ирж ч байгаагүй, тэд байсан ч, байгаагүй ч бидэнд ямар ч ялгаа байхгүй. Тийм учраас хэсгийн ахлагчийн орон тоо байх шаардлаггүй гэж дүгнэж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.