Ширээг 1-1,5м зайтай байрлуулж, ном, дэвтрээ солилцохгүй байхыг зөвлөж байна

Ширээг 1-1,5м зайтай байрлуулж, ном, дэвтрээ солилцохгүй байхыг зөвлөж байна
Дэлхийн 215 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 3,2 сая хүн өвчилж, 233 мянган хүн нас барж, сая гаруй хүн эдгэж, 2 сая өвчтөн эмчлүүлж байна. Манай улсад өчигдөр/2020.04.30/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 278 хүн ирсэн. 289 хүнийг шинээр тусгаарлаж, нийт тусгаарлагдагсдын тоо 7786 болжээ. Сөүлээс ирсэн 278 хүний тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна. Сэжигтэй гэж үзэн тусгаарласан бөгөөд өчигдөр/2020.04.30/ ирсэн хүмүүсээс эхний шинжилгээг өнөөдөр/2020.05.01/ авах юм байна. ДЭМБ-аас анхааруулж байгаа гол зүйл нь дэгдэлт өндөртэй улсуудаас ирж буй хүмүүс өндөр эрсдэлтэйд тооцож, сэрэмжтэй байхыг зөвлөж байна. [Tweet "Сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь хамт олон, ажлын байран дээрээс халдварлажээ."] Манай улсад сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор ЭМЯ-аас халдвар, хамгаалалтын зөвлөмжийг гаргажээ. Үүнд: -Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэх, Богино цагаар хичээллэх, -Аль болох цахимаар сургалт явуулах, -Ширээг 1-1,5 метр зайтай байрлуулах, -Ном, дэвтэр зэргийг солилцохгүй байх, -Анги танхимдаа хувцас өлгөж, хооллохгүй байхыг зөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.