Сэтгүүлч Э.Энэрэл: TV8 телевиз нийгмийн даатгалын өр төлбөрөө барагдуулахгүй бол том гэдэстэй гадаа чинь очиж суулт зарлана шүү!
[su_quote]TV8 телевизийн сэтгүүлч Э.Энэрэл төрөхөд 20 гаруй хоног үлдээд байгаа ч телевиз нь нийгмийн даатгалын өр, төлбөртэйгөөс болж амаржсаны өмнөх болон, дараах тэтгэмжээ авч чадахгүй хохирч байгаа талаараа бичжээ. [/su_quote]
Тэрээр,
-TV8 Mongolia нийгмийн даатгалын өр төлбөрөө төлөх ядаж график гаргаад өгөөч ээ! Ямар үйлийн үртэй юм бэ. Та нарын улсад төлөөгүй шимтгэлээс болж ажилчид хохирох ёстой юм уу? Яаралтай шийдээд өг гэж хичнээн гуйлаа, хичнээн хэллээ. Одоо нийгмийн даатгалын асуудал шийдэгдэхгүй, амаржихын өмнөх, амаржсаны дараах тэтгэмжээ ч авч чадахгүй болчихлоо.
Яг хэнд, яаж хандах вэ, хэн чинь мэдэх ёстой юм, энэ их өр төлбөрөө хэзээ барагдуулах юм?
Ажлаас гарсан ажилчдыгаа энэ их сэтгэл зүйн дарамтад оруулж яана вэ. Амь амьдралаар нь тоглож ханаагүй юу?
Одоо зүгээр хараад суухгүй ээ! Танай гадаа том гэдэстэй очиж суулт зарлана.
Харцгаая л даа, нийгмийн даатгал нь шаардаж нэхээд барахгүй, шүүхийн шийдвэр нь төлүүлж чадахгүй, шүүх нь хариуцлага тооцож чадахгүй бол дахиж хэн нэгэн хохирохоос өмнө хайрлаж явсан, хоолыг нь идэж явсан тогоотойгоо гэхээс илүүтэй төлж чадаагүй удирдлагуудтайгаа нүүр тулахаас яахав!
Хүнийг эцсийн сонголт руу өөрсдөө түлхчихээд дараа нь тогоо руугаа нулимлаа, чи ажиллаж байсан газраа хайрласангүй гээд чичилдэг шүү! Би өчнөөн гуйсан шүү, ажиллаж байхдаа ч, гарсныхаа дараа ч. Одоо боллоо. Амаржсаны тэтгэмжийг улсаас төлүүлж өгч чадахгүй бол өөрсдөө компаниасаа гаргаж өгөөч, яасан хүн чанаргүй юм бэ та нар...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.