Сонгуульд 470 тэрбум төгрөг зарцуулна

Сонгуульд 470 тэрбум төгрөг зарцуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсож, ярилцжээ. Энэ үеэрээ сонгуулийн зардлын асуудлыг хөндөж, ярилцсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн тооцооллоо [Tweet "2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг зарцуулна."] Энэ нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их төсөв юм. Тухайлбал, [su_quote]2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нэр дэвшигчид 379.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна.[/su_quote] Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарах юм.[Tweet "Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдийн зүгээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ."] [su_quote]Мөн Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулахад нөхцөл байдлаас үүдсэн нэмэлт зардал 4 орчим тэрбум төгрөг байх тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, Сонгууль зохион байгуулахад төсөвлөсөн 20,6 тэрбум төгрөг дээр нэмэлтээр 4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг юм. [/su_quote] Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлтэй цагт ийм их хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодолцон үзэх нь чухал байгааг онцолжээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.