“Анод” банкны захирал асан Д.Энхтөр: 8 жил шоронд суугаад 10 жил эрхээ эдэлж чадахгүй явж байна

“Анод” банкны захирал асан Д.Энхтөр: 8 жил шоронд суугаад 10 жил эрхээ эдэлж чадахгүй явж байна

[su_quote]Хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Хулгайлагдсан эрх чөлөө, амьд явах эрх" хүний эрхийн нээлттэй сонсгол болж өнгөрлөө.[/su_quote]

“Анод” банкны захирал асан Д.Энхтөр:

Бүтэн бичлэг үзэх:

Би бол өөрийн эрх чөлөөгөө хүчээр дээрэмдүүлсэн. Банкны бизнес хийж байсан тэр үед банк битгий хэл ази тив дампуурч байсан. 1997,2008 оны хямрал боллоо коминустууд бид нарыг далимдуулаад гэмт хэрэгтэн болгоод шоронд хийчихсэн.

Шоронгоос гараад 10 жил болж байгаа ч эрхээ эдэлж чадахгүй гадагшаа явж чадахгүй, банкаар үйлчлүүлж болохгүй амьдарч байна. Одоо 250 долларын тэтгэвэр авдаг ч 125 долларын авчиж байгаа юм. Намайг амьдаар минь алж байна.

2008 оны яг энэ өдөр буюу 12-р сарын 10-ын хүний эрхийн өдөр бид нарыг аваачиж хорьсон.

Сүүлийн үед хүмүүс хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө ярьдаг болсон байна. 3,4 жилийн өмнө бол хүний эрх ярьдаг байсан ч эдийн засгийн эрх чөлөөг ярьдаггүй байсан. Энэ хоёр нь салшгүй холбоотой зүйл юм.

Манай Монгол Улсад 37 улс төрийн нам байгаа ч ганц ч капиталист нам байхгүй. Капиталист нам байгуулагдах ёстой. Тэгж байж хүний эрх жаахан ч гэсэн сайжирна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.