Өнөөдөр Хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр

Өнөөдөр Хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр

Жил бүрийн 12-р сарын 10-ны өдрийг дэлхий даяар Хүний эрхийн хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-нд  “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталснаар энэ өдрийг дэлхий нийтээр Хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

Энэхүү Тунхаглал нь шударга бус явдлыг илчилж, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө зоригтой ажилладаг иргэн бүрийн аюулгүй байдал, эрх зүйн баталгааг тодорхойлсон суурь баримт бичиг юм.

Монгол Улс нь 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээр хүний эрх хамгаалагчийг хамгаалах хуультай Ази тив дэх анхны улс болсон юм. Одоогоор дэлхийн 13 улс тухайн хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бол 32 улс батлуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.