Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана
Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн баар, ресторан, пабуудын ажиллах цагийг 22:00 цаг болгосон билээ. Мөн архи худалдаалах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч 22:00 цагаар хязгаарласан. Тэгвэл өмнө гарсан дээрх захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр /2020.04.30/ дуусгавар болж байгаатай холбогдуулан [Tweet "Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/590 дүгээр захирамж гаргажээ."]
Уг захирамжид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан байна.
Харин шашин, сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг дурьджээ. Энэхүү шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.