Эрдэнэс Оюутолгой компанийн захирал Э.Ганхүүг саатуулжээ

Эрдэнэс Оюутолгой компанийн захирал Э.Ганхүүг саатуулжээ

Эрдэнэс Оюутолгой компанийн захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнийг Риотинто компаниас шилжүүлсэн 20 сая долларын зарцуулалт тэрдундаа "Монгол хан" жүжигт 7 тэрбумын санхүүжилт өгсөн гэх асуудалтай холбогдуулан шалгаж байгаа аж.

Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө [su_quote]"Риотинто компаниас 20 сая долларыг Эрдэнэс Оюутолгой компани руу шилжүүлэхдээ энэ шилжүүлсэн мөнгөний зарцуулалтыг хууль бусаар нууцад авч, тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд асан Ч.Номин нарын гадаад сурталчилгаанд 7 орчим тэрбумыг зарцуулсан" гэх баримтыг дэлгэж байсан юм. [/su_quote]

Харин үлдэгдэл бусад төлбөр юунд, хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс уг асуудлтай холбогдуулан Э.Ганхүүг саатуулсан байж болзошгүй аж.

Э.Ганхүү нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар ажиллаж байгаад 2024 онд Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ярьсан өмнөх мэдээллийг үзэх линк:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.