А.Амартүвшин: Хэсгийн ахлагч нар байхгүй бол хэн, хаана, яаж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй

А.Амартүвшин: Хэсгийн ахлагч нар байхгүй бол хэн, хаана, яаж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй

[su_quote]Хэсгийн ахлагч гэх шаардлагагүй гэрээт ажилчдыг ажиллуулж эрх браигч МАН сонгуульдаа жил бүр 48 тэрбумыг тэдний цалинд дэмий үрж байна гэж АН-ын зарим гишүүд шүүмжилж байна. Гэвч уг асуудалд Хотын орлогч А.Амартүвшин "АН-ынхан амьдрал мэдэхгүй байна" гэх хариулт өглөө. [/su_quote]

Хотын орлогч А.Амартүвшин:

Яриа үзэх линк:

-Хэсгийн ахлагч нар төрийн үйлчилгээг айл өрхүүд дээр хүргэж өгдөг, төрийн халамжийн үйлчилгээ, төрийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ, гэр бүлийн үйлчилгээ, хамгаалах үйлчилгээг үзүүлж байгаа хүмүүс. Улсын бүртгэлийн судалгаа, өрхий судалгааг АН-ын гишүүд тэнгэрээс унаад ирдэг гэж бодоод байх шиг байна.

Нийслэл хотод 1960 гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна.

Бүх шилжилт хөдөлгөөнүүд гэх мэт дээр энэ хүмүүс ажилдаг. Хэрэв бүх үйлчилгээ цахим болбол хэсгийн ахлагч нар хэрэггүй байж болно. 3,6 сая иргэн маань бүгдээрээ төрийн үйлчилгээгээ авдаг болсон хойно хэсгийн ахлагч нарыг хална.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.