Ч.Хишигдалай: Манай ШТС-ууд зарим сумд руу шатахуунаа хүргэж өгөхгүй байна
[su_quote]Хөдөө орон нутаг, сумуудад шатахуун тасалдаад байгаатай холбоотойгоор Уул уурхай, эрдэс баялгийн яамны Газрын тосны газраас тодрууллаа. [/su_quote]
Ч.Хишигдалай:
-Гол нөхцөл байдал нь жижиглэн борлуулах үнэ нь бөөний үнээсээ даваад гарсан. ШТС-ууд хөдөө орон нутгийг хангах биш уул уурхай руу нийлүүлэлт нь давамгайлаад, хөдөө орон нутагт хомсдол үүссэн байна.
Өчигдөр салбарын сайд тодорхой үүрэг даалгаврыг өгсөн.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой хөдөө орон нутаг, алслагдсан сумдыг түлшээр нэн тэргүүнд хангах чиглэлийг өгсөн.
Импортын хувьд 12 сарын эхний 8 хоногийн байдлаар 50 мянган тонн дизель түлш хилээр орж ирсэн байна. Энэ нь Монгол Улсын сарын хэрэглээний 40 орчим хувь юм.
Сүүлд шатахууны импортлогч ААН-үүдийг шахаж ажилссаны үр дүнд 100 орчим сумдад өвлийн дизель түлш хүргэгдээгүй байсан бол опоо 23 сум болж буурсан байна.
Жил болгоны 10 сард зуны түлшнээс өвлийн түлш рүү шилждэг. Энэ үед техникийн зохицуулалтаа зөв хийхгүй бол сумдын шатахуун хоцроод байгаа юм.
Хоёр улсын хоорондын газрын тос нийлүүлэх тухай хэлэлцээрийн дагуу бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлнэ, хангалт хэвийн байна гэдгийг албан ёсоор хэлсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.