Алдо Коллеони хорт хавдар тусаад монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр эдгэжээ

Алдо Коллеони хорт хавдар тусаад монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр эдгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад айлчлах үеэрээ Монгол, Итали хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Итали Улсын зарим иргэдийг төрийн одон медалиар шагнасан юм.

Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн Итали Улсын Триёсте хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Алдо Коллеони хорт хавдар тусаад Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэж эдгэж байсан талаараа ярилаа.

Ярилцлага үзэх линк:

Сэтгүүлч Д.Жаргалсайхан: Алдо бид хоёр 40 жилийн найзууд... Та монголтой 40 жил холбоотой хүн. Сэтгэгдлээ хуваалчаач?

Алдо Коллеони: Ер нь бол 50 жил шүү. Би анх 1977 онд Монголд очиж байсан. 1976 онд Ю.Цэдэнбал Ерөнхийлөгчтэй уулзахаар Монголд очсон. Тэгээд 1980 оноос хойш бараг жил бүр Монголд ирсэн. Өнөөдрийн энэ шагналын арга хэмжээ үнэхээр сайхан арга хэмжээ болж байна.

Өмнө нь Элчин сайд байсан Батжаргал, ГХЯ-ны Ананд, Энхтайван, Найрамдлын холбооны Ганболд, Жаргалсайхан бид хэд л бие биентэйгээ холбогдож, нөхөрлөдөг байсан бол өнөөдөр маш олон хүн Италитай холбогдоод, цугласан байгаа нь маш сайхан байна.

Монгол Италийн хамтын ажиллагаа бүх төрөлд өргөжин хөгжиж байгаа нь маш таатай байна. Юуны түрүүнд Монгол Улсад талархаж байна. Учир нь Монгол улс Итали улстай соёлын, эдийн засгийн, институцийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаа шүү.

Сэтгүүлч Д.Жаргалсайхан: Монголын уламжлалт эмнэлэг таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Нэгэн үед би цусны хавдрын нэг төрөл болох лейкеми өвчнөөр өвдөж маш хүнд байдалд орж байсан. Тэр үед Жаргалсайханы тусламжтайгаар би уламжлалт монгол эмч, Доктор Чукатай танилцсан. Тэрээр надад уламжлалт эмчилгээ, эм тан өгсөн. Тэгээд би өнөөдөр эдгэрчихсэн зогсож байна.

Сэтгүүлч Д.Жаргалсайхан: Тэгээд Алдо ийм ном бичсэн. Монголын уламжлалт эмнэлгийн тухай...

Алдо Коллеони: Хэдийгээр орчин үед шинжлэх ухаан хөгжсөн ч хажуугаар нь уламжлалт анагаах ухаан, эмийн бүтээгдэхүүнийг хаяж болохгүй гэдгийг би маш сайн ойлгосон.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.