Хууль бусаар 3тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

Хууль бусаар 3тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ.

Үүнээс батлагдсан 12 зарын дагуу өнгөрсөн шөнө /2025.12.05/ шалгалтын ажиллагаа явуулж нийт 6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

1ee01509 8115 4dd3 a10e a6820328ede7 225x300 cc5f5948 9f6e 4690 a199 50a89f728753 225x300 0907d493 ff26 4ce8 bff9 1c874d38d9fc 225x300Тодруулбал, ХУД-ийн 8 дугаар хороонд кроун маркийн автомашинтай иргэн “Б” 100 литр АИ92 бензинийг литрийг нь 5500 төгрөгөөр зарж байсныг тогтоожээ.

Мөн дизель түлш нөөцөлж, гар дээрээс дуудлагаар зарж байсан тус бүр таван зөрчлийг илрүүлсэн байна. 500 литрээс 3 тонн хүртэлх дизель түлшийг Портер, Бонго, Забрушка маркийн автомашинд тээвэрлэн борлуулах гэж байсныг баримтжуулан Баянзүрх, Хан-Уул, СХД-ийн цагдаагийн газрын харьяа газруудад шилжүүлжээ. Түлшийг литр тутмыг нь 4000 орчим төгрөгөөр борлуулж байсан байна.

6c00292e 8881 41f0 b67d 71a5a8acd7e0 300x225 5660d16e f368 4d70 b393 8bf97b53c338 225x300

Шатахуун нөөцөлж, шагаар зарж байсан иргэдийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Хуульд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм.

Хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог.  Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.