Морин хуурын найрал хөгжим Ром хотын Аудиториум Парко Делла Мюзика цогцолборт анх удаа "Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Ром хотын Аудиториум Парко Делла Мюзика цогцолборт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.

03.JPG
Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тоглож, энэ цаг үеийн дэлхийн шилдэг баритон, дэлхийн бүхий л том тайзнаа дуулж, гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Энхбатын Амартүвшин тус улсын иргэд, Итали, Европын Холбооны Улсуудад амьдран суугаа монголчууддаа болон Италийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд дуу хоолойгоо хүргэлээ.

18.png

14.png

06.png

21.png

19.png

04.JPG
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.