Ц.Мөнхнасан ХХААХҮЯ-ны газрын дарга: Олон улсын удирдах хороог манай Монгол Улс даргалж ажиллаж байна
[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал ямар ач холбогдолтой талаар Ц.Мөнхнасан ХХААХҮЯ-ны газрын дарга хэрхэн дүгнэж байгааг хүргэе. [/su_quote]
Ц.Мөнхнасан ХХААХҮЯ-ны газрын дарга:
Дэлхий дээр 2 тэрбум орчим хүн мал аж ахуй дээрээс нь бэлчээрийн нөөцийг түшиглэн өөрсдийн үндсэн амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлж байдаг. Эдгээрийн нэг чухал төлөөлөл нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай Монгол Улс.
2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн аж ахуйн жил” болгосноор бүтэн жилийн турш нүүдлийн аж ахуйг хамгаалах, хөгжүүлэх ажлууд хийгдэнэ.
Дэлхий дээр 2 тэрбум орчим хүн нүүдлийн соёлоос хамааралтай амьдарч байгаагаас 61 улс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
2026 оны 1-р сарын 1-нээс эхлээд 2026 оны 12-р сарын 31 хүртэл сар бүр малчид бэлчээрийг хамгаалахтай холбоотой тодорхой сэдвийн хүрээнд бүтэн жилийн туршид үндэсний түвшинд, бүс нутгийн түвшинд, олон улсын түвшинд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллана.
НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй" эрхлэгчдийн олон улсын удирдах хороо байгуулагдаад ажиллаж байна.
Удирдах хороог манай Монгол Улс даргалж ажиллаж байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нэлээд хурдацтай өөрчлөгдөж байна. Агаарыг температурыг +1,5-аас дээш гаргахгүй байх үндсэн зорилгыг Парисын хэлэлцээрийн хүрээнд дэлхий нийтээрээ зорьж байна. Гэтэл манай улсын агаарын температурын хэмжээ 2,24 градус буюу дэлхийн зорилтот түвшнээс хамаагүй их байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.