Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Итали Улсын банкнууд манай бизнесийг хөгжүүлэхэд анхаарч 40-өөд сая долларын хөнгөлөлтэй зээлийг олгох шийдвэрийг гаргасан

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Итали Улсын банкнууд манай бизнесийг хөгжүүлэхэд анхаарч 40-өөд сая долларын хөнгөлөлтэй зээлийг олгох шийдвэрийг гаргасан

[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал ямар ач холбогдолтой талаар гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэрхэн дүгнэж байгааг хүргэе. [/su_quote]

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Бичлэг үзэх:

Энэ айлчлалын хамгийн том амжилт нь стратегийн түншлэлийн түвшин хүрлээ. Айлчлалын хүрээнд 12 баримт бичиг байгуулсан.

Итали, Монгол улсууд хоёулаа эртний түүхтэй, иргэд нь гэр бүлсэг, түүх сонирхдог, урлаг, соёлын авьяастай гэх мэт олон төстэй шинж чанартай. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн айлчлал маш өргөн цар хүрээтэй, эдийн засаг, соёл урлаг, боловсролын олон салбарт хамтран ажиллах боломж нээлээ.

Сүүлийн жилүүдэд Италид сурах Монгол оюутны тоо эрс нэмэгдсэн. Италиас хөрөнгө оруулалт сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд их байна. Цаг алт хөтөлбөр гээд арьс ширний салбарт ахиц дэвшил гаргах асар их боломжууд байгааг ярилцлаа.

Улс төрийн харилцааны түвшинд бид ч аль аль улсаа дэмждэг. Бидний хувьд хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа хамгийн чухал. Италид НҮБ-ын харьяа Хүнс хөдөө аж ахуйн байгууллага байдаг. Энэ байгууллага дээр Монгол Улсын ерөнхийлөгч очиж 2026 онд манай улс НҮБ дээр 2026 оныг "Мал аж ахуй, хөдөө аж ахуйн жил" болгож байгаа нээлтийг хийлээ.

Цаашдаа дипломатуудаа харилцан сургах, урлагийн чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллах, тэднийг чадавхжуулах чиглэлээр ярилцсан. Тэтгэлэгтэй оюутнуудын тоог нэмэгдүүлэх гэх мэт бүхий л салбарт бодлогоор дэмжихээ илэрхийллээ.

Аялал жуулчлалын чиглэл дээр хамтарч ажиллах, жуулчид солилцох, орон нутгийнхаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Итали Улсын банкнууд манай бизнесийг хөгжүүлэхэд анхаарч 40-өөд сая долларын хөнгөлөлтэй зээлийг олгох шийдвэрийг гаргасан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.