Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо

Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо

ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо 🇲🇳🇮🇹

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттаррэллагийн урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад энэ өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын үр дүнгээс онцолж байна.

• Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ ✅️ • Ингэснээр Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон боллоо✅️ • Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурлаа✅️ • Монгол, Италийн бизнес форумд 150 орчим компани оролцож, харилцан ашигтай хамтран ажиллах сууриа тавилаа✅️ • Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо ✅️ • Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын бүлгүүдийн харилцааг дэмжин ажиллана✅️ • Монгол, Итали болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд улам идэвхтэй хамтарна✅️ • Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ✅️ • Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ✅️ • Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц, бололцоог ашиглана✅️ • Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгоно✅️ • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ✅️ • Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ✅️ • Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ✅️ • Газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ✅️ • Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ✅️ • Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна✅️ • Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ✅️ • Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ✅️ • Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ✅️ • “Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ✅️

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.