Ухаа худаг цахилгаан станц 100,000,000.00 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа

Ухаа худаг цахилгаан станц 100,000,000.00 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа

УХАА ХУДАГ ЦАХИЛГААН СТАНЦ 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:27 минутад Ухаа худаг цахилгаан станц маань НЭГ ЗУУН САЯ (100,000,000.00) кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа. МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД БҮТЭЭСЭН УХАА ХУДАГ ЦАХИЛГААН СТАНЦ 2011 оны 9-р сард Энержи Ресурс ХХК ашиглалтад оруулсан уг бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1,500 гаруй хүн гар бие оролцож байжээ.

Ухаа Худагийн Цахилгаан станц нь усны тэг хэрэглээтэй, хуурай хөргөлтийн системтэй, говь нутгийн онцлогт тохирсон шинэлэг технологитай гэдгээрээ давуу талтай.

Гол онцлогууд нь гэвэл: -Дан Монгол инженерүүд байгуулсан анхны цахилгаан станц -Монголын бусад цахилгаан станцууд усны хөргөлттэй байдаг бол Ухаа худагийн станц говийн нөхцөлд тохируулсан хуурай хөргөлтийн системтэй учир усны хэрэглээ тэг байдаг -Төвөөс алслагдсан Өмнөговийн Цогтцэций сумыг 15 дахь жилдээ 24 цагийн эрчим хүчээр тасралтгүй хангаж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.