Судлаач Д.Баярхүү: 21-р зууны энэ цаг үед Монгол болон Итали улсын харилцааг дээд шатанд гаргаж, хөгжүүлэх цаг үе нь тулсан байна
[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал ямар ач холбогдолтой талаар олон улс судлаачдид хэрхэн дүгнэж байгааг хүргэе.[/su_quote]
Судлаач Д.Баярхүү:
Итали Монголд ач холбогдол өгч байна. Монголын сонирхол ч өндөр байна. Тиймээс хамтарсан тунхаглал баталж, Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох гэж байгаа нь маш чухал
-Манай улс “Их долоо”-ийн улсуудтай харилцаагаа бүрэн болгоход ганц Итали үлдээд байсан. АНУ, Герман, Япон Улсуудтай стратегийн түншлэлтэй. Францтай онцгой бүрэн эрхт түншлэлтэй, Канадтай иж бүрэн түншлэл байгуулахаар тохирсон, Их Британитай иж бүрэн түншлэлийн замын зураглалтай. Харин одоо Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Итали Улстай дээд хэмжээний түншлэл батлахаар тохиролцсон нь маш чухал ач холбогдолтой.
Монгол улсын гадаад бодлогын онцлог сүүлийн 4 жилд түншлэлийн харилцааг маш эрчимтэй, өргөн агуулгатай хөгжүүлж чадсан. 2025 оны байдлаар Турк, Чех, Польш, Узбекистан, Киргизстан зэрэг улсуудтай түншлэлтэй энэ удаад Итали улс нэмэгдэх байх.
21-р зууны энэ цаг үед Монгол болон Итали улсын харилцааг дээд шатанд гаргаж, хөгжүүлэх цаг үе нь тулсан байна. Итали улс ч Монгол улсыг сонирхож байна. Итали бол хөдөө аж ахуйн том төлөөлөл улс юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.