С.Бямбацогт: "Эрчист Монгол" компани байгууллаа
[su_quote]Эрчист Монгол ХХК байгуулсан талаар УИХ-ын С.Бямбацогт тайлбар хийлээ. [/su_quote]
С.Бямбацогт:
Эрчист Монгол компани байгуулсан. Эрдэнэс Монгол компани бол анх 2011 онд байгуулагдсан. Эрдэнэс Монгол болон Эрдэнэс таван толгой компани дээр Монгол Улсын нүүрсний томоохон ачаа үүрэгдэж явдаг.
Нүүрсний экспорттой холбоотойгоор төмөр зам барих, авто зам барих, цахилгаан станц барьж байгуулах, гаднаас хөрөнгө татах гэх мэт олон салбар дундын уялдаа холбоог хангах зохицуулалт байдаг учраас 2011 оноос хойш ЗГ хувьцаа эзэмшигч учраас ЗГХЭГ-т ажил нь явж ирсэн.
Эрдэнэс Тавантолгой компани үйл ажиллагаа нь илүү нээлттэй, хуучин нүүрсний хулгайн гэрээнүүдийг бүгдийг нь ил болгосон, орж байгаа орлого нь ил тод болсон, гарж байгаа санхүүжилт бүгд ил тод болсон. Цаашдаа ОУ-ын аудитын компани оруулж Эрдэнэс Тавантолгой компанийн тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах гээд аль болох, ил тод ажиллах гэсэн зарчмаар ажиллаж байгаа.
Энэ жишгийн дагуу Эрчист Монгол компани байгуулж уул уурхайн бус, төрийн бус компаниудыг нэгтгэе гэдэг шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байхдаа гаргасан.
Эрчист Монгол компани явуулж байгаа ажлын хүрээнд компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санхүүгийн шалгалтууд хийсэн.
Шалгалтын үеэр ДЦС компани дээр санхүүгийн зөрчил илэрсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.