Ахмад настан: Тэтгэврийн зээлийг 36 сараар өгдөг болбол ядаж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгчих юм даа
[su_quote]Ахмадын тэтгэврийн зээлийн хугацааг 24 сараас 36 сар болгох нь зөв үү? иргэдийн байр суурийг тодрууллаа. [/su_quote]
Иргэд:
-Эрх чөлөөтэй гэдэг утгаараа өөрсдөө сонголттой байх нь чухал гэж боддог. Тэр утгаараа 36 сарыг дэмжиж байна.
-36 сар болгох хэрэгтэй ч хүүгээ багасгах нь чухал байна.
-36 сар болгох гэж байгаад талархаж байна. Төр засаг биднийгээ харж үзэж байна гэж бодож байна. Тэтгэврийн бид чинь зээлээ аваад үр хүүхдүүд, ач зээ нартаа өгнө. Гэхдээ би өөрөө хувиараа юм хийгээд мөнгө олдог тулдаа л болж байна.
Тэрнээс тэтгэвэр бол зүгээр жижигхэн нүдний дусаагуур.
-36 сар болчих юм бол ядахдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгчих юм даа.
-36 сар болгоод сунгавал зүгээр байна. Тэтгэвэр авдаг хүмүүст дэмтэй юм даа.
Санхүүгийн чадал муу хүмүүст сунаж л байсан нь дээр шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.