Гэр нь шатсан өрх толгойлсон 6 хүүхэдтэй ээжид Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хүн тээвэрлэдэг жолооч нар 5 ханатай гэр авч өглөө
[su_quote]Цахилгаанаас үүдэн гэр нь шатсан өрх толгойлсон 6 хүүхэдтэй ээжид Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хүн тээвэрлэдэг жолооч нар 5 ханатай гэр авч өглөө.[/su_quote]
С.Даваацэнд:
Манай гэр 2025 оны 11-р сарын 26-ны шөнө цахилгааны массаас үүдэн шатсан. Онцгой байдлаа тэр дор нь шууд дуудаад, ирж галыг унтрааж өгөөд дүгнэлтээ 1 дэх өдөр ирж аваарай гэсэн. Хороондоо мэдэгдсэн байгаа одоогоор ирсэн зүйл байхгүй байна. Энэ байгаа газрыг танихгүй ах, эгч 2 холбогдоод түр зуурдаа энд байж болно гээд ирсэн.
М.Уранчимэг:
Би Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хувиараа хүн тээвэр эрхэлдэг. Надтай хамт ажилдаг 100 гаран жолооч байдаг. 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэр шатсан талаар фэйсбүүк дээрээс анх 11 сарын 27-ны орой харсан.
Тэр орой 6 хүүхэдтэй ээжид их санаа зовж байсан. Тэгээд хамт олноосоо асуухад манай хамт олон аягүй сайхан дэмжсэн.
Ингээд бид хандивын аяныг санаачлаад 1 хоногийн дотор 2 сая 600 мянган төгрөг цуглаад 5 ханатай гэр авч өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.