Г.Занданшатар: Би ажил гэр хоёрын дунд явдаг учраас миний хэрэглээ бага надад зээл байхгүй. Ордонд хямд хоол иддэг
[su_quote]УИХ-ын мэтгэлцээний цаг дээр УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асуусныг онцолж байна. [/su_quote]
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
Өнөөдөр ард түмэн зээлээс зээлийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Монголчууд маш энгийн зүйл хүсэж байгаа. Олсон орлого нь амьдрах зардалд нь хүрдэг байхыг л хүсэж байгаа.
Өрхийн орлого нь зөвхөн анхдагч хэрэглээгээ л хангадаг. Өнөөдөр залуучууд ипотекийн, цалингийн, автомашины, сургалтын, хэрэглээний, гар утасны, банк бусын, апплекишны нэмээд ломбардын зээлтэй байна. Ахмад малчдад нь малчны зээлтэй, тэтгэврийн зээлтэй.
Ерөнхий сайдаа та зээлтэй юу?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Би өөрөө хувь хүний нэр дээр зээлгүй байна. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас миний зарлага харьцангуй бага учир би зээлгүй байна. Ордонд хямд хоол иддэг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.