ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын ТГ-ын ЕНБД-аар томилно

ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын ТГ-ын ЕНБД-аар томилно
[su_quote]УИХ-ын дарга Н.Учрал ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилохоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөх тухай хэлэлцэх ёстой юм.[/su_quote]
Гэвч уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өгсөн.
Ингээд АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааныг хаяж гарсан юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тайлбарласнаар,
-Долоо хоногийн өмнө УИХ-ын чуулган, байнгын хороо яаж хуралдах талаар мэдэх ёстой. Гэтэл танай оруулж ирж буй энэ асуудлыг манай АН-ын бүлгийн дарга мэдээгүй учраас гадаадад томилолттой байна. Даваа гарагт бүлэг хуралдаж, бүлгээрээ ярилцах ёстой. Таны оруулж ирж байгаа нэр дэвшигчтэй холбоотой асуудал алга. Ингэж УИХ-ын дэг, журмыг зөрчиж болохгүй.
Л.Өлзийсайхан нь одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажиллаж байхад буюу 2019-2023 оны хооронд УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар ажиллаж байгаад 2023 оны 11-р сард УИХ-аас ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар нэр оруулж ирж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.