Ж.Баярмаа: Оюун-Эрдэнэ нарын Түр хороо дэмжигдээгүй учир одоо манай Түр хороонд боломж гарч ирж байна
[su_quote]УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын өргөн барьсан "Опптэйк гэрээг хянан шалгах түр хороо" байгуулах тогтоол УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүдийн санаачилсан "Харбины гэрээг хянан шалгах түр хороо" байгуулах боломж үүсч байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа. [/su_quote]
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Д.Ганбат гишүүн бид хоёр Түр хороо байгуулах тогтоолоо санаачлаад өргөн барьчихсан байсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн өмнүүр орсон байсан. Гэхдээ тэдний тогтоолын төсөл дэмжигдээгүй учир одоо манай Түр хороонд боломж гарч ирж байна.
Түр хороо байгуулах үйл явц их чухал юм байна. Парламентад суудалтай бүх намын төлөөллүүдийг багтаах ёстой юм байна. 11 хүний бүрэлдэхүүнээ тогтчихсон.
Ямар ямар мэдээллийг, хаанаас авах ёстой вэ, одоо?
-Холбогдох яамдууд, Эрдэнэс тавантолгой компани зэрэгт албан бичиг явуулсан. Гэвч Эрдэнэ тавантолгой компаниас одоо болтол хариу ирээгүй байна.
Эрдэнэс Тавантолгой Чайна Энержитэй хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ байна. Энэ бол Гол үнийн гэрээ. Мөн Төмөр зам холболтын гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн цогт гэрээ бий. Энэ гурвыг нарийвчилж үзэх шаардлагатай.
Энэ бүхнээс хамгийн чухалчилж байгаа нь үнэ. Яагаад үнийг ийм хямдаар тогтоов гэдэг асуудал. Хятадын тал биржийн үнээр авах боломжтой гэдгээ гэрээнд тусгуулсан байхад яагаад манай тал 50$ гэсэн юм бэ гэх мэтийг судлах шаардлага гарна.
Хэрэв Түр хороо байгуулагдвал судлаач, шинжээчдид томилогдоод нууцад авсан, аваагүй гэх мэт мэдээллийг шинжилж судлаад, олон зүйл тодорхй болно. [inlinetweet prefix="Түр хороог энэ 12 сардаа багтаагаад УИХ-аар оруулж хэлэлцүүлэх байх гэж найдаж байна. " tweeter="" suffix=""]Түр хороог энэ 12 сардаа багтаагаад УИХ-аар оруулж хэлэлцүүлэх байх гэж найдаж байна. [/inlinetweet]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.