Зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Манай улс зэс боловсруулах үйлдвэртэй болох асуудлыг 1980-аад оноос хойш ярьж байгаа. Монголчуудын бараг хагас зуун жилийн мөрөөдөл болсон энэ төслийг бодит болгох ажлыг Г.Занданшатарын Засгийн газар хийж байна.
Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд;
-Зэс боловсруулах үйлдвэрийн дүрмийг шинэчиллээ.-Зэс боловсруулах цогцолбор ХХК-ийн Гүйцэтгэх захиралыг томилж ажилд нь орууллаа.-Үйлдвэрийн ТЭЗҮ-г эцэслэн батлууллаа.-Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын даалгавар, сонгон шалгаруулалтын журмын төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой хувилбарыг боловсруулж ирэх 7 хоногт ЗГ-ын хуралдаанд оруулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.