О.Баасанхүү: Шүүхээ хүндэтгэе эсвэл шүүхгүй амьдарцгаая!

О.Баасанхүү: Шүүхээ хүндэтгэе эсвэл шүүхгүй амьдарцгаая!

[su_quote]Улсын Дээд шүүхэд улс төрийн 16 намын даргыг бүртгээгүй байхад МАН-ынхан аархаж, даргаа бүртгүүлчихсэн мэт аашилж байгааг АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү онцоллоо. [/su_quote]

Ардчилсан намын НБД О.Баасанхүү:

Бичлэг үзэх линк:

-Бид намын их хурлаараа намын дүрэмдээ өөрчлөлт оруулаад, мянга гаруй заалт оруулаад Улсын Дээд шүүхэд өгсөн. 16 заалтыг дахиж зас гэсэн. Бид засаад дахиад явуулж байна.

Манай намынхан Улсын Дээд шүүхэд хүндэтгэлтэй хандаад, дүрмээ батлуулсны дараа л намын дарга гэж хүлээн зөвшөөрдөг. Дүрмээ батлуулсны дараа л бүтэц, зохион байгуулалтаа өөрчилдөг.

Гэтэл Ардын нам аархуу байгааг та нар харж байгаа байх. Намын их хурлаа хуралдуулаад л дарга болгочихдог. Улсын Дээд шүүх бүртгээ ч үгүй байхад намын дарга гээд зарлаад явчихдаг.

Тиймээс шүүхээ хүндэтгэе эсвэл шүүхгүй амьдарцгаая. Нам нь шүүхийнхээ дээр гаръя. Ардчилсан нам үүн дээр анхаарлтай хандаж байгаа шүү. Бид Улсын Дээд шүүхдээ итгээд нэн яаралтай ажил байгаа ч хойшлуулаад байж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.