16 нас хүрч буй 63137 хүүхдийн төлөөлөл 850 хүүхэд 16 насны иргэний андгай өргөлөө

16 нас хүрч буй 63137 хүүхдийн төлөөлөл 850 хүүхэд 16 насны иргэний андгай өргөлөө
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай.
586437803 1391343092548410 217897866758589511 n 300x200
[su_quote]Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болсон 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгай өргөлөө.[/su_quote]
Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож, 16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм” гэв.
590086381 1391343609215025 1164513853821310063 n 300x200
Г.Занданшатар: Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм. Та бүхэн бол Монголын шинэ итгэл юм.
587693897 1391343505881702 4928092156135075778 n 300x200
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү ёслолыг улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.
588595781 1391343925881660 5308983544269705469 n 300x200
588563903 1391343352548384 786047368611674310 n 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.