ҮХЦ-ээс Эрүүгийн хуулийн 13.14-р заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ

ҮХЦ-ээс Эрүүгийн хуулийн 13.14-р заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ

Монгол Улсын иргэн, сэтгүүлч нарын нийт 10 хүн Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 19.1, 70.1 заалтуудыг зөрчсөн гэх гомдлыг гаргасан.

[su_quote]Уг гомдлыг сэтгүүлч Ж.Баттуул, А.Баярмаа, Р.Саруултөгс, Э.Хүрэлбаатар, Д.Чанцалдулам, Э.Энэрэл нараас гадна дөрвөн иргэн гомдол гаргажээ. ҮХЦ-ийн хуралд сэтгүүлч Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоогийн хэлсэн эндээс унших боломжтой.[/su_quote]

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хоёр өдөр хэлэлцэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргалаа. Ингэснээр Эрүүгийн хуулийн уг зүйлийн үйлчлэл түр түдгэлзэж байна.

480528626 950305667284926 6713044036930889256 n 768x960 1 240x300

Одоо ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан эл дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх бөгөөд УИХ-ын гишүүдийн олонхи нь хүлээн авах боломжгүй гэж үзвэл ҮХЦ-ийн дүгнэлтээ Их суудлын хуралдаанаар хуралдан шийдвэрлэнэ. Цэцийн Их суудлын хуралдаан хэвээр үлдвэл Эрүүгийн хуулийн 13.14-р заалт Эрүүгийн хуулиас хасагдах ёстой болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.