“Нэг зүрх-нэг нийслэл аян”-ны хүрээнд ...

“Нэг зүрх-нэг нийслэл аян”-ны хүрээнд ...
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж байна. Аяны хүрээнд зорилтот бүлэгт хамаарах эмч, ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хандивын аян өрнүүлэх, хэрэгцээт эм бэлдмэл, хоол хүнсний зүйлээр байгууллага, хамт олны зүгээс тусалж дэмжих арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ үйлчлэх хүрээний зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчлэхээс гадна эмчилгээ, эд материалын  хандив, тусламжийн аяныг өрнүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийж байна. 52985862 515998038925336 6499280280518393856 n 300x225 Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийнхэн өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай эмч, ажиллагсдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгож, нэг сарын хүнсний хэрэглээг нь хандивлажээ. IMG 8023 300x225 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурав болон найман сартай хоёр хүүхдэд мөнгөн тусламж үзүүлснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хоёр үйлчлүүлэгчийг сувилалд хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна. Мөн Энэрэл эмнэлгээс  зорилтот бүлгийн 35 үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулан, эмзэг бүлгийн зургаан иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн ба зорилтот бүлгийн 14 эмэгтэйд гарын бэлэг, шаардлагатай хувцас  хэрэглэл гардуулж өгчээ. 53731988 577080116136460 6748623236793106432 n 300x225   Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.