Г.Дамдинням: Шатахууны нөөцийн савтай болох хуулийн төсөл өргөн барилаа

Г.Дамдинням: Шатахууны нөөцийн савтай болох хуулийн төсөл өргөн барилаа

[su_quote]Өнөөдөр МУ-ын засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг УИХ-д өргөн барилаа.[/su_quote]

Тус хууль бол ҮАБ-ын хүрээнд, шатахууны нөөц хомсдолд орох магадлалтай байгаа учраас аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт гаргах, энэ санхүүжилт нь эргэлтийн хөрөнгө буюу нөөц бүрдүүлэх бензин, түлшээ их хэмжээгээр худалдаж авах, агуулах савныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх, ШТС-д хэдий хэмжээ бензиний нөөц байгааг хянах системтэй болох чиглэлд хөрөнгө оруулах хуулийн төсөл өргөн барилаа.

Бид 3-6 сарын хэрэглээний нөөцөө хадгалдаг болно. Монгол улсын эдийн засаг жилээс жилд томроод уул уурхайн үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаа. Энэний хүрээнд шатахууны хэрэглээ 20%-иар өсөж байна. Шатахууны нөөцийн савны хэмжээ дийлэхээ байж эхэлж байна.

Сардаа бид 200-240 мянган тонн шатахуун хэрэглэж байна.

Төр мөнгө гаргаад ТӨААН-үүд ажиллуулах гэхээс илүү хувийн хэвшилд зээл гаргаад, зээлээ буцаагаад авна гэсэн үг. Баримжаагаар 500 орчим тэрбум төгрөгний зээл Монгол банкнаас гарна.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.