Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь эцсийн зогсоолын эргэлтийн зам төмрийг суурилуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь эцсийн зогсоолын эргэлтийн зам төмрийг суурилуулж байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас өнөөдрийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна.
�Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр дуусгаж, мөн арваннэгдүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ.
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН I ШУГАМ
-ШУГАМЫН УРТ: 4.2 км
-ЗОГСООЛ: Хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр
-ТУЛГУУР БАГАНА: 19 тулгуур багана
-ОРГИЛ ЦАГИЙН ХҮЧИН ЧАДАЛ: 2320 хүн/цаг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.