Өнөөдөр хотын орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдөр тохиож байна.
Өнөөдөр хотын орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдөр тохиож байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг.
Тэдний хувьд 2024 оны нийт гүйцэтгэлээр инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай бол ээлжийн ажилчид ердөө 930 мянган төгрөг авдаг.
Хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлдэг чухал ажилтай улс гэтэл ийм хэмжээний цалинтай байна гэдэг шударга бус.
Тиймээс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмж байна.
Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах анхдагч хэрэгцээний нэг ус, дулааны хэрэгцээг нь хангаж өгдөг орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан ажлын ачаалал ихтэй ч цалин багатай, үүнийгээ дагаад хүний нөөцийн хомсдол үүссэн. Тиймээс ажилчин, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болно гэж найдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.