Өмгөөлөгч Д.Оросоо: Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт төр иргэнийхээ дуу хоолойг барих арга хэрэгсэл болж байна!

Өмгөөлөгч Д.Оросоо: Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт төр иргэнийхээ дуу хоолойг барих арга хэрэгсэл болж байна!

[su_quote]Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэх агуулгатай заалт хэрэгжиж эхэлснээр цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэн олон арван иргэн, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн олон арван сэтгүүлч эрүүгийн хэргээр ял авах нөхцөл үүсээд байгаа юм. Харин энэ заалт "хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна" гэж үзэн 10 иргэн ҮХЦ-д гомдол гаргасан бөгөөд ҮХЦ хоёр дахь өдрөө Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж байна.[/su_quote]

ҮХЦ-ийн хуралдаанд сэтгүүлч Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоогийн хэлсэн үгнээс онцолж хүргэе.

Өмгөөлөгч Д.Оросоо:

Бичлэг үзэх линк:

-Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт бол төр иргэнийхээ дуу хоолойг барих арга хэрэгсэл болж байна.

Иргэний нийгэм бол төрийг хязгаарлах хүч. Төрийг маш том эрх мэдэлтэй мангас болгохгүйн тулд Иргэний нийгэм байх ёстой. Иргэний нийгмийн гол амин сүнс нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх. Гэтэл манай иргэний нийгэм 13.14 гэх заалтаас болж  оршиж чадахаа больсон!

Ардчилсан нийгэмийн гол зорилго засаглалын дур зоргыг хязгаарлахад оршдог. Дур зоргыг хязгаарлах гол арга нь үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх. Гэвч одоо энэ заалтаас болж иргэд үг хэлж чадахаа больсон, үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон. Иргэний дуу хоолойг хаадаг болсон.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх яагаад чухал юм бэ гэхээр бодит үнэнийг олж илрүүлэх л зорилготой эрх. Албан тушаалтны үнэн бодит байдлыг олж илрүүлэх эрх. Энэ эрхийг хаана гэдэг бол үнэнийг илэрүүлэхгүй гэсэн үг. Ардчилсан нийгэмд үнэн ёроолд нь байдаг.

Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт энэ чигээрээ байсаар байвал манай нийгэмд эрүүл саруул, шүүмжлэлт уур амьсгал байхгүй болно. Иргэд төр засгаа шүүмжилж чадахгүй болно. Нийгэм айдаст автана!

Үг хэлэх эрх гэдэг бол хувь хүний бие даасан, хараат бус байдлыг л илэрхийлдэг. Хэн нэгнээс айхгүй үгээ хэлдэг байж л улс орон хөгжинө. Хэн нэгэнд таалагдах гэж үгээ цэгнэдэг байх л юм бол энэ коммунист нийгэм болно!

Эрх мэдэлтнүүд өөртөө эрх мэдэл олж авахыг л зорьдог. 13.14 гэх заалтаар эрх мэдлийг олж авсан байна. Өөрийнхөө эсрэг үг хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийг хаахын тулд эрх мэдлийг олж авсан байна. Тиймээс энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.