Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ. received 1932240127620555 1024x683 received 3616362491831720 1024x682 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Тяньжин хотын “Биньхай” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншөн, Тяньжин хотын Улс төрийн зөвлөлийн дарга Ван Чансун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав. received 789631497118811 1024x682

received 1737137223597511 1024x683 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажиллах үеэрээ ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.