Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Улсын болон Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсан төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, нам, төрийг 44 жил тасралтгүй удирдахдаа улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн гавьяатай билээ. Түүний эрх барьсан жилүүдэд манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, 130 гаруй улстай дипломат, 60 гаруй улстай соёлын харилцаа тогтоосон түүхтэй. Тэр бээр, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах, тээвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, соёл, урлаг, спорт гээд бүх салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байлаа.

525906024 1397786134841397 6679539652229200232 n 1024x682523416984 1772924470321307 7633859634390945918 n 1024x682523296752 1373558373741159 9003828146701709736 n 1024x682522972827 1434848004375067 6260243301820816539 n 1024x682521836415 601126116124328 1676736470153792976 n 1024x682524393496 768108759026742 3942661644171054238 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.